
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди Унгар улсад суух элчин сайдаар томилогдсон.
Дараагийн сайдыг томилогдох, тус улсад суугаа элчин сайд ирэхийг хүлээж байгаа. Харин түүнийг элчин сайдаар томилогдох сургаар дараагийн сайд нарын марафон хэдийнэ эхэлсэн байсан юм. Түүний орыг залгахаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Арвин нар нэлээд хүчтэй өрсөлдөж байна.
С.Батболд сайдын хувьд танхимынхаа ганцхан эмэгтэй сайдын суудлыг хадгалж үлдэх нь тодорхой. Тиймээс УИХ-ын хоёр ч эмэгтэй гишүүн өрсөлдөж байгаа байх.
Харин парламентын гаднаас томилох уу, дотроос томилох уу гэдэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Парламентын гаднаас томилно гэж найдсан МАН-ын бүсгүйчүүд ч битүүхэндээ уралдаанд оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ