Ашигт малтмалын газраас өнгөрсөн сард аж ахуйн нэгжүүдэд нийт найман ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.
Эдгээрээс гурав нь алт, зэсийн, алтны болон жоншны тус бүр хоёр, нэг нь нүүрсний орд аж. Тус ордууд нь Баян-Өлгий аймгийн Бор хаг, Арцат цүнхэг, Улаан хажуу Дорноговь аймгийн Баруун цагаан дэл, Хар овоо Төв аймгийн Цоцгоны мухар, Шанаган, Увс аймгийн Орлогын гол хэмээх газруудад харъяалагддаг юм байна.
Эдгээр ордод дотоодын болон гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Юм Агаа”, “Талст бурхант”, “Жи Эл Ди Ви”, “Эм Жи Эл ресурс”, "Монголиан күүпэр майнмнг" зэрэг компаниуд ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ