Оскарын 84 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна

img

Америкийн кино академийн дээд шагнал Оскарыг гардуулах 84 дэх удаагийн ёслолын ажиллагаа эхлээд удаагүй байна. Уламжлал ёсоор Лос-Анжелосын Кодак театрт шагнал гардуулах ёслол болно. Одоогоор улаан хивсний ёслол Кодак театрын үүдэнд болж Холливудын одод хүрэлцэн ирсээр байна. Энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг ABC телевиз шууд дамжуулж байгаа юм. Ёслолын хөтлөгчөөр алдарт Билли Кристал эргэн ирээд буй. Алдарт найруулагч Мартин Скорсезийн "Hugo" хэмээх бүтээл энэ удаагийн Оскарт хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшээд байгаа. Гол номинаци буюу шилдэг бүтээлд "The Artist", "The Help", "Midnight in Paris", "Moneyball", "The Tree of life" зэрэг бүтээлүүд нэр дэвшиж ялах магадлал өндөртэй байгаа бол шилдэг эрэгтэй жүжигчнээр Брэд Питт, Жорж Клуни, Гэри Олдмэн нар гол өрсөлдөгчид. Шилдэг найруулагчид алдарт Мартин Скорсез, Вүди Аллен нарын нэрс хамгийн тод өрсөлдөгч нар. Эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг Төмөр хатагтай Маргарет Тетчерийн дүрийг бүтээсэн Мерил Стрип, Мэрилин Монрогийн дүрийг бүтээсэн Мишель Уиллиамс ба Гленн Клоуз, Виола Дэвис нарын нэрс гол өрсөлдөгчөөр яригдаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ