Вүүди Аллен тав дахь удаагийнхаа Оскарыг хүртлээ
Шилдэг кино зохиол номинацид The Artist, Bridesmaids, Margin Call, Midnight in Paris, The Separation кинонууд нэр дэвшин өрсөлдсөнөөс алдарт найруулагч Вүүди Аллены өөрөө найруулж, зохиолыг нь бичсэн Midnight in Paris кино шалгарлаа. Вүүди Аллен ийнхүү тав дахь удаагийнхаа Оскарын шагналыг хүртэж байгаа нь энэ юм. Тэрбээр өмнө нь кино академийн дээд шагналд 23 удаа нэр дэвшиж байснаас 15-д нь шилдэг дэлгэцийн зохиолоор нэр дэвшиж байсан юм.
Вүүди Аллены Midnight in Paris буюу Парисын шөнө дунд хэмээх энэхүү кино нь өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд нь Оуэн Уилсон, Марион Котильярд, Адриан Броди, Карла Бруни, Майкл Шин нар тоглосон юм.
Та бүхэн доорхи линкийг дарж тус киноны трейлерийг үзнэ үү.
http://www.youtube.com/watch?v=atLg2wQQxvU
СЭТГЭГДЭЛ БИЧИХ