
Оскарын 84 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжлэн явагдсаар байна. Энэ удаад шилдэг гадаад хэл дээрх киноны номинацид өрсөлдсөн бүтээлүүдээс шилдгийг нь тодрууллаа. Бельгийн
Bullhead, Израйлийн Footnote, Польшийн In Darkness, Канадын Monsieur Lazhar, Ираны A Separation кинонууд тус тус энэ номинацид өрсөлдсөнөөс Ираны найруулагч Ашгар Фархадигийн A Separation кино ялагчаар тодорлоо. Энэхүү кино нь энэ жилийн Алтан бөмбөрцөгийн шилдэг гадаад хэл дээрх киноны шагналыг мөн хүртээд байсан билээ. Тиймээс ч тус киног Оскарын шагнал авна хэмээх таамаглал хэвлэлүүдээр гарсан билээ. Та бүхэн доорхи линкийг дарж 84 дэх удаагийн Америкийн кино академийн гадаад хэл дээрх шилдэг киноны трейлерийг үзнэ үү.
http://www.youtube.com/watch?v=MjTkXGRhy9w
СЭТГЭГДЭЛ БИЧИХ