
Сүүлийн жилүүдэд кино урлагийн нэгэн салшгүй томоохон хэсэг болоод буй анимэйшн бүтээлүүд жил жилийн Оскарын шагналын хамгийн сонирхолтой бөгөөд өрсөлдөөнтэй номинацийг бүрдүүлдэг билээ.
Энэ жилийн шилдэг анимэйшн киноны номинацид A Cat in Paris, Chico & Rita, Kung Fu Panda – 2, Puss in Boots, Rango зэрэг анимэйшн кинонууд өрсөлдсөнөөс Карибын тэнгисийн дээрэмчин киногоороо алдаршаад буй найруулагч Гор Вербинскигийн өнгөрсөн жилийн бүтээл
Rango хэмээх анимэйшн шалгараад байна.
Rango хэмээх гүрвэлийн адал явдлыг өгүүлэх энэхүү анимэйшн нь өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд 135 сая долларын өртөгтэй бүтээгдэж одоогийн байдлаар 245 саяыг олоод байгаа юм. Дашрамд дурдахад Холливудын од Жонни Депп Rango гүрвэлд дуу оруулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ