Мартин Скорсезийн Hugo таван Оскар хүртээд байна

img

Алдарт найруулагч Мартин Скорсезийн бүтээл "Hugo" хэмээх кино яг одоо үргэлжлэн явагдаж буй 84 дэх удаагийн Оскарын шагналд хамгийн олон буюу 11 номинацид нэр дэвшээд буй. Тэгвэл одоогийн байдлаар тус кино таван ч номинацид ялагчаар тодроод байна. Бен Кингсли, Саша Барон Кохен, Жүүд Лоу нарын алдартай жүжигчид тоглосон уг кино нь шилдэг киноны хөгжим, шилдэг дууны эвлүүлэг, шилдэг найруулал, шилдэг зураг авалт, шилдэг эффектийн номинацид тус тус өрсөлдөгчдөө ялаад байна. Ийнхүү домогт Мартин Скорсезийн Hugo кино энэ жилийн Оскарын шагналын хамгийн олон шагналын эзнээр тодрох магадлал  өндөртэй болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ