Никита Хрущев НҮБ-ын индрийг гутлаараа нүдэв

img

Өнөөдөр аравдугаар сарын 12. Хүйтэн дайны үед НҮБ-ын ерөнхий Ассамблей хуралдаж байх үед энэ өдөр нэгэн итгэмээргүй явдал болсон юм. Тэр үеийн ЗХУ-ын удирдагч Никита Хрушев 1960 оны энэ өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн хурал дээр гутлаа тайлж, ширээ нүдэн “сүрдүүлсэн” гэдэг. Тэр үед коммунизмын заналт дайсан шахуу болоод байсан Филиппиний төлөөлөгчдийн тэргүүн Лоренцо Смулон НҮБ-ын танхимд үг хэлэхэд тэрээр эгдүүцэж эхэлсэн гэнэ. Тэрбээр төлөөлөгчдийн анхаарлыг татаж бугуйн цагаа тайлж гартаа өнхрүүлж бусад улсын тэргүүнүүд үг хэлэх үед бухимдан цагаараа, эцэст нь гутлаа тайлж ширээ нүдэж эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Хүмүүс шуугилдаж эсэргүүцэхэд хурал даргалагч танхимыг чимээгүй болгох гэж алхаа хэт чанга нүдсэнээс хугалж орхижээ. Энэ нь тэр үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг гартаа атгасан удирдагчийн хэнэггүй, дээрэнгүй, үйлдэл болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Гэхдээ түүнийг яг ч гутлаараа ширээ нүдээгүй гэх. Хрушевын ач охин, өдгөө Америкт амьдардаг доктор Нина Хрушева “Филадельфи Инкуайер” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа "Үнэн хэрэгтээ өвөө маань багадсан гуталтай НҮБ-ын хуралд оржээ. Гутал нь бариад байхаар нь өнөөх л хэнэггүй зангаараа өрөөснийг нь тайлаад тавьчихаж. Гэтэл Филиппиний төлөөлөгчид үг хэлж эхлэхэд өвөө маань эгдүүцэж ширээгээ гараараа нүдсэн байна. Энэ үед бугуйн цаг нь мултрахад авахаар тонгойгоод өндийхдөө гуталтай гараараа ширээгээ тулахыг их олон хүн харж гутлаараа нүдэж байж гэж ойлгосон бололтой байдаг" хэмээжээ.   Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hrushev oros bish. Ukrain hun shuu
2012-10-12
Oros 3 dygaar syrgyyliig xaax gene ee
2012-10-12
хшб:
энэ нөгөө алдарт нүб ийн хурал http://www.youtube.com/watch?v=T0X0jAlFI9E
2012-10-12
Gal:
Nudej l bnashd. harbaas ulaan kommunist uvuu bna da
2012-10-12
p:
orosuud shig saihan ard tumen haa b na.nikita bol jinhene oros
2012-10-12
hursh:
orosuud delhiig atgaj baijee, teneg uls teneg ard tumen tegj chadadgui yum
2012-10-12
Ivan bishee Hohol baihgui yu LOL
2012-10-12
ямар юмаараа дээрэнгүй бүдүүлэг байдаг юм. харин ч будаа болгосон байнашт...
2012-10-12
тэнэг Иван. АНУ байгаагүй бол согтуу оросууд энэ дэлхийн хүмүүсийг алаад дуусах байсымаа
2012-10-12
bi ta nart kuzmagiin eejiig haruulna gej helsendee ter ni ta nart tsomiin bombognii huchiig haruulna gesen ug bolj suuld orchuulagdsan gesen. naadah chini huuchnaar USSR tsomiin bombogtei bolsnoo ingej ilerhiilsiin baihgvi yu daa all
2012-10-12
yostoi teneg ivan b,daa
2012-10-12
Ivan bishee Hohol baihgui yu LOL
Good man
2012-10-12
jinhene oros medved mun shuu ene hun. ene hun baigaagui bol odoo sem avga bugdiin deer suuj baih bailaa shuu. Mr Byambaa
2012-10-12
тэнэг Иван. АНУ байгаагүй бол согтуу оросууд энэ дэлхийн хүмүүсийг алаад дуусах байсымаа
alsan bna aa
2012-10-12