Орон нутагт гарсан ослын улмаас зургаан нас баржээ
Сар шинийн өдрүүд буюу хоёрдугаар сарын 21-нээс 26-ны хооронд Замын цагдаагийн газрын жижүүрт зам тээврийн осол хэргийн шинжтэй 473 дуудлага ирсэн байна.Үүнээс хүн гэмтсэн осол 49 гарч, 63 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Мөн эд материалын хохиролтой осол 133 бүртгэгдсэн юм. Дээрх өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 344 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Сар шинийн өдрүүдэд орон нутгийн замд ноцтой осол, хэрэг гарч зургаан хүний амь нас хохирч, мөн тооны хүн гэмтсэн байна.
Тухайлбал, хоёрдугаар сарын 22 буюу шинийн нэгэнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Хайрхан багт ММС Delica маркийн 6558 УБЧ дугаартай автомашины жолооч Ц нь явган зорчигч дөрвөн настай Д-г дайрч амь насыг нь хохироосон. Мөн өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд MMC MiniCab 06-75 УБО автомашины жолооч Ч нь 45 настай Т-г дайрч амь насыг нь хохироосон.
Төв аймгийн Лүн сумын төвийн баруун талын эргэлттэй замд Honda Fit 0690 УНМ дугаартай автомашины жолооч Ж нь Нummer H-2 0063 УБМ дугаартай Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын зургаан хүн гэмтсэн.
Түүнчлэн 24-ний 02.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагаан чулуут гэдэг газар Toyota Cluger 31-00 УБЦ дугаартай Н жолоочтой автомашин эрэг рүү унаж зорчигч 27 настай Н, дөрвөн настай А нарын хоёр хүн нас барсан хэрэг гарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ