Мерил Стрип Маргарет Тетчерийн дүрээр шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртлээ
Холливудын алдарт жүжигчин Мерил Стрип Их Британийн төмөр хатагтай хэмээн алдаршсан ерөнхий сайд Маргарет Тетчерийн дүрийг бүтээсэн "Iron Lady" хэмээх киноны дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртлээ.
Энэхүү шилдэг эмэгтэй дүрийн шагнал нь Мерил Стрипийн Оскараас авч буй гурав дахь шагнал нь юм. Тэрбээр өмнө нь 1979 онд "The Deer Hunter" кинонд бүтээсэн дүрээрээ туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн бол 1982 онд Sophies Choice киноны дүрээрээ шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг тус тус хүртэж байжээ.
Мөн түүнийг хамгийн олон удаа буюу 17 удаа Оскарын шилдэг эмэгтэй дүрийн жүжигчний номинацид өрсөлдсөн хэмээх гайхам амжилт дагалдаж байдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ