
Жил бүрийн хаврын эхэн сарын шинийн 3-нд Ардчиллын анхдагчид Ардчиллын ордондоо цугларч, бэлэгтэй сайхан үгсийг хуучлан ахмад буурлуудаа хүндэтгэн сар шинийн золголтоо хийдэг уламжлалтай.

МоАХ-ны энэ жилийн золголтод тус холбооны ахмадууд, ардчиллын партизанууд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, ОССК-ын дэд захирал Дарь.Сүхбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Пүрэвсүрэн нар оролцсон байна.
МоАХ-ны дарга Х.Баттулга энэ үеэр “Жил ирэх тусам золголт улам өргөн болж байна. Манай холбоо жил бүр ахмадуудаа хүлээн авч золгодог уламжлалтай. Хорин хэдэн насны залуус 1990 онд хувьсгал хийсэн, одоо тэд маань 50 нас руу дөхөж бүгдээрээ л ахмаддаа орж байна шүү дээ. МоАХ-ны дөрөвдүгээр их хурлыг өнгөрсөн 18-нд хийж Сонгуулийн хувьсгалд, зөв сонголт хийхэд уриалсан. Тэгэхээр ирж буй луу жилийн хувьд Архидалт, авлига, хууль бус зүйлүүдтэй тэмцсэн сайн сайхан амьдралын замыг сонгох жил байх болов уу” гэв.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ