Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн илгээж байсан ноот бичгийн хуулбарыг Австрийн талаас хүлээн авчээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Хаант Орос улсад  суугаа өрнөдийн зарим орны дипломат төлөөлөгчийн газарт илгээж байсан ноот бичгийн уйгаржин монголоор бичсэн эх хувь, франц  орчуулгын хамт Австри Улсын төв архиваас олджээ. Үүний баталгаатай хуулбарыг Австри улсад суугаа Монголын Элчин сайдын яам Австрийн талаас хүлээн авчээ.     1913 оны арваннэгдүгээр сард Санкт Петрбург хотноо Оросын талтай хэлэлцээ хийх үеэр Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй монголын төлөөлөгчид Монгол улсын тусгаар тогтнололыг үгүйсгэсэн Орос-Хятадын хамтарсан мэдэгдлийн талаар мэдээд албан ёсоор эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн ноот бичгийг тухайн үед Хаант Орос улсад  суугаа өрнөдийн зарим орны дипломат төлөөлөгчийн газарт илгээж байсан байна. Уг ноот бичгийг  Хаант Орос Улсад сууж байсан Австри-Унгарын Элчин сайд О.Сцернин хүлээн авч, төвдөө албан бичиг дагалдуулан уламжилж байжээ.     Уг ноот бичигт Орос-Хятадын мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэнээс гадна тусгаар тогтносон монгол үндэстэн нутагшсан газар нутгийг Монгол улс өөрийн газар нутаг хэмээн хуульчлан заах эрхтэйг дурдсан байна. Захидал хүлээн авснаа нотлосон хариу өгөх эсэх талаар Санкт Петербургт суугаа гадаадын төлөөлөгчийн газрын тэргүүд өөр хоорондоо ярилцаад хариу өгөх шаардлагагүй, энэ асуудалд оролцохгүй байсан нь дээр гэсэн байр суурь баримталж байна хэмээн төвдөө илгээсэн албан бичигтээ Элчин сайд дурджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TANII XYSEL ZORIG BIELSEN SHYY
2012-06-26
Nasaa:
Namnansuren terguutei tuhain ueiin said noeduudiig odoogiin baigaa darga said erliiz hurliiz uvs durveduudtei haritsuulhaar eleg zurh emtreh um. Ene darlal muljlugu heden zuun jil urgeljileh um buu med...
2012-04-12
avstral gej haana bichsen bga yum sain unshaach
2012-02-28
Austria, Australia geed 2 oor uls yumsan setguulchee.
2012-02-27
avstral gej haana bichsen bga yum sain unshaach