Францын жүжигчин шилдэг эрэгтэй дүрийн номинацид ялагчаар тодорлоо
Америкийн кино академийн дээд шагнал Оскараас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэгсдийн нэрсийн жагсаалт франц жүжигчнээр үргэлжлэн бичигдлээ. Францын кино найруулагч Мичел Хазанавичийн The Artist хэмээх кинонд жүжигчин Жорж Валентины дүрийг гайхалтай бүтээсэн францын инээдмийн киноны од Жан Дьюардин Оскарын 84 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Тэрбээр Брэд Питт, Жорж Клуни, Гэри Олдмэн зэрэг Холливудын аваргуудтай шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид өрсөлдөн ялагчаар тодорлоо. Жан Дьюардин The Artist киноны гол дүрээрээ энэ жилийн олон улсын кино наадмуудаас шагналын хур буулгаад байсан юм. Тиймээс түүнийг Оскарт гол дүрийн эрэгтэй жүжигчний номинацид зүй ёсоор өрсөлдөх эрхтэй хэмээн кино шүүмжлэгчид бичиж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ