Микроавтобус онхолджээ

img

Төв аймгаас 20-иод км-ийн зайд өчигдөр УМЕ 32-93 улсын дугаартай микро автобус замын халтиргаанаас болон хажуулдан унажээ. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл дотор 12 том хүн, хоёр хүүхэд  зорчиж явсан  байна. Ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газраас Аврах, эрэн хайх салбарын албан хаагчид газар орон дээр нь очиж зорчигчдыг Зуунмод хотод авчирсан аж. Аврагчдыг очиход зорчигчид ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй, машинаа өөрсдөө босгосон байсан ч хоёр дугуй нь хагарч засвар авах боломжгүй байжээ.   Дашрамд дуулгахад, орон нутгийг зорих болон орон нутгаас ирж буй жолооч зорчигчдыг бэлтгэлээ сайтар базааж, тээврийн хэрэгсэлийнхээ аюулгүй байдлаа хангаж байж замд гарахыг ОБЕГ-аас анхаарууллаа.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ