
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал 14.05 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох байсан нь ч ирэх сарын 14-ний 9.30 цаг хүртэл хойшилсон билээ.
Шүүх хуралд Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасан гарсан.
Шүүх бүрэлдэхүүн ч энэ хүсэлтийг хүлээж авчээ. Тиймээс ирэх сард болох шүүх хуралд дээрх хүмүүс оролцохоор болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ