Гал түймэртэй холбогдолтой 41 дуудлага иржээ
Сар шинийн баярын өдрүүдэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэртэй холбогдолтой нийт 41 дуудлага иржээ. Тухайлбал, гал түймрийн 24, гал түймрийн зөрчлийн 12, зам тээврийн ослын, цахилгаан шатанд хүн гацсан, цогцос гаргах, цасанд суусан, нүхэнд унасан тус бүр нэг дуудлага ирсэн байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ