Юлия Тимошенко долоон жилийн хорих ял сонслоо
Киев хотын Печерскийн шүүхийн байранд Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн шүүх хурал өчигдөр болсон юм. Түүнийг буруутай гэж үзсэн учир долоон жил хорих ял оноосон болохыг дэлхийн хэвлэлийн агентлагууд мэдээлж байна. 2009 онд Оросын талтай "Хийн гэрээ" байгуулахдаа бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж шүүхүзсэн учир ийнхүү хорих ял оноолоо. Оростой ашиггүй гэрээ байгуулсны улмаас Украины "Нафтогаз" компани ойролцоогоор 200 сая ам.долларын хохирол амссан гэж үзэж байгаа аж. Түүний сүүлийн хэдэн сар ийм шалтгаанаар баривчлан саатуулж хорих ял оноож байгаа нь улс төрийн явуулга гэж зарим ажиглагчид хэлж байна. Түүнийг шүүхийн байрнаас авч явахад гадаа нь цугласан дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Цагдаагийн хамгаалалтаар хорих газруу авч явжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ