Дорноговь аймгийн газар нутгийн 22.8 хувьд нь ашигт малмал олборлох тусгай зөвшөөрөл олгожээ

img

Дорноговь аймгийн Айраг сумын засаг дарга Б.Баяраа, Байгаль орчины төлөөх хуульчдын холбоо Төрийн бус байгуулагын удирдах зөвлөлийн гишүүн В.Ганболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ашигт малтмал олборлох ажлаас тус аймагт үүдэн гарсан асуудлын талаар ярьсан юм. Тухайлбал, тус аймгийн нийт газар нутгийн 22.8 хувьд нь ашигт малмал олборлох тусгай зөвшөөрөл олгожээ.   Гэвч Бужгар орчмын газрууд, Сайн Ус Багийн Дай уул, Алтат, Нүдэн багийн Хайрт, Самартай орчмын сүйдсэн газруудад нөхөн сэргээлт огт хийгдэхгүй өдий хүрсэн байна.   Журмаараа бол Монголросцвет нэгдэл,” Хөх төр” ХХК, “Металлтехник интэрнейшнл” ХХК, “Бочу трейд” ХХК, “Их талст  компаниуд дээрхи газруудад нөхөн сэргээлт хийх ёстой юм байна. Түүнчлэн сумын төвийн баруун хойд талд төмөр замын гаалийн ачих буулгах талбай байрласнаас агаарын бохирдол их гардаг тул удаа дараа төмөр замын удирдах дээд байгууллагад нь  нүүлгэн шилжүүлэх тухай албан бичгээр хандсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй гэнэ.   Тиймээс тээвэрлэлтийг зөвхөн сайжруулсан замаар хийлгэх, замаа сайжруулаагүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож тээвэрлэлт хийлгэхгүй байх, нөхөн сэргээлт хийгээгүй буюу огт ажиллахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэх мэт саналыг  холбогдох байгууллага, удирдлагуудад тавьсан байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ