“Бурхан өршөөг” эмгэнэлт инээдмийн киноны зураг авалтын үеэр
“Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Цасан охин” зэрэг киногоороо Монголын кино урлагийн ертөнцөд шинэ тэсрэлт хийж чадсан найруулагч З.Батболдын ахалсан “Big Line Film” студийнхэн цоо шинэ бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Энэ нь “Бурхан өршөөг” эмгэнэлт инээдмийн уран сайхны кино юм. Төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон уг бүтээлийнхээ нээлтийг ирэх гуравдугаар сарын 1-нд хийх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ