МАН-ын удирдлагууд гурван үеийн гишүүдтэйгээ золголоо
Тусгаар тогтнолын ордонд МАН-ын удирдлагууд ахмад настан, дунд үе, залуучууд гээд гурван үеийн төлөөлөл болсон гишүүдтэйгээ золголоо. Золголтын эхэнд МАН-ын даргаС.Батболд, Ерөнхий нарийн бичгийн даргаУ.Хүрэлсүх нар Монголын нууц товчоо, морин хуур гардан авч, Тусгаар тогтнолын ордонд залсан юм. Ерөнхий сайд С.Батболд туулай жилд МАН-ын хийж бүтээсэн ажлыг дүгнээд мөн усан луу жилд их ажил хүлээж байгааг хэлсэн үгэндээ дурьдсан. Намынхны золголт сар шинийн идээ, шүүсэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хөндөснөөр эхэлсэн юм. Ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын нэгэнд болох Эх орончдын баярын өдөр болон шинэ жилийг угтсан энэ золголтод МАН-ын Бага хурлын гишүүд болон бусад гишүүд нь оролцлоо. С.Жигүүр
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ