Тувад 5,2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

img

Ням гаригт газар хөдлөлт болж бүс нутгийн хэмжээнд онц байдал тогтоож байсан Тувад дахин газар хөдөллөө.   Геофизикийн албаны мэдээлж буйгаар  газар хөдлөлт голомтод 5,2 баллын хүчтэй байжээ. Энэ нь нийслэл Кызыл хотоос 130 километрийн зайд гэсэн үг юм. Ням гаригт 6,5 баллын хүчтэй газар хөдөлсний дараа 500 гаруй хүн түр байранд хорогдох болсон. Бүс нутгийн хувьд  сүүлийн хоёр сард гурван удаа хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хамгийн хүчтэй газар хөдлөлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд бүртгэгдсэн аж. Ням гаригийн газар хөдлөлтийн дараа ч чичирхийлэл ойр ойрхон мэдрэгдэж байсан гэдгийг Геофизикийн хүрээлэнгээс мэдэгдэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ali 2-r sariin medeetei saitiig Magnai ariin haalgadaj uldeevuu, esvel Magnaigiin saitu
2012-11-15
BIG:
manaid yg hoolsonshd neeh sonin tolgoi ergeedl gachin boldiin ble yg howosdulj bga ym shig shiniin 5nd bhaa
2012-02-28
Сонж:
Яг хэзээ болсон газар хөдлөлтийн тухай мэдээлээд байгаа юм бэ? Өчигдөр юмуу өнөөдөр хөдөлсөн юм уу
2012-02-28
adsfasd dfassd dfsdas dsfsadf dfasdf dsfsadf
2012-02-27