
Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгон зарласан бөгөөд өнөөдөр төлөвлөгөөт жилийн нээлтийг албан ёсоор хийлээ. ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд болсон уг нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харъяа эмнэлгүүдийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга нар оролцов.
Энэ үеэр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”-ийн хүрээнд есөн зорилт бүхий, зорилт тус бүр нь есөн багцаас бүрдсэн нийт 81 бүтээлч ажил өрнүүлэн, төлөвлөгөөний дагуу хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийлээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ