Хорих байгууллагын нийгмийн ажил сэдэвт мэргэшүүлэх сургалт болно
Нийгмийн ажил мэргэжлийг сонирхон суралцагсдад чиглэсэн мэргэшүүлэх сургалтыг явуулах замаар хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг чадавхижуулах, онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зохих мэдээллээр хангах, хорих байгууллагын нийгмийн ажлын цаашидын чиг хандлагыг тодорхойлоход энэхүү сургалтын гол зорилго оршино. Сургалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газар, Сургалт, хүмүүжлийн хэлтэс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нийгмийн технологийн сургуулийн Нийгмийн ажлын профессорын багийн багш нар хамтран зохион байгуулж байна. Хорих байгууллагын нийгмийн ажлын чиглэлээр мэргэшүүлэн суралцахаар сонирхож буй төгсөх курсын оюутнууд, хорих байгууллагад ажиллаж буй албан хаагчид сургалтанд хамрагдаж байгаа юм. 2011 оны 11 дүгээр сарын 12-оос 2011 оны 12 дугаар сарын 4- ний өдөр хүртэлх хугацаанд долоон хоног бүрийн бямба, ням гарагуудад танхимын сургалт, дадлагын ажил, семинар хичээлийг нийт 64 цагийн сургалтыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461, хорих 409 дүгээр, хорих 419 ангиудад тус тус амжилтай зохион байгуулсан. Сургалтанд 11 хүн хамрагдсан бөгөөд ШУТИС-НТС-ийн 7 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 1 багш 1 сонсогч, ШШГЕГ-ийн харьяа Дархан-Уул аймгийн хорих 445 дугаар ангийн нийгмийн ажилтан, Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн хорих 433 дугаар ангийн нийгмийн ажилтан нар хамрагдлаа. Сургалтыг ШШГЕГ сургалт хүмүүжлийн хэлтсээс 2, нийгмийн ажлын багаас 7 багш нийт 9 багш чиглүүлэгч сургалтын төлөвлөгөөний хөтөлбөрийн дагуу доорхи сэдвүүдээр зохион байгууллаа. Үүнд: ü Хорих байгууллагын нийгмийн ажилтны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ü Хорих байгууллагын нийгмийн ажилтны ур чадвар ü Хорих ял эдлүүлэх орчинд дасан зохицох үйл ажиллагаа ü Ял эдлүүлэх хугацаанд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ ü Амиа хорлох буюу хорлохоор завдах, тодорхой шалтгааны улмаас, бие эрхтэндээ гэмтэл учруулах, бусдын амь бие, эрүүл мэндэд халдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн үйлчилгээнд хамруулах. ü Суллагдахын өмнөх нийгэмшүүлэх ажиллагааг зохион байгуулах нь зэрэг агуулгын доор явууллаа. Практик дадлага ажлын хүрээнд анги, албадын онцлог, ялгаатай нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцаж тухайн асуудалд тохируулан нийгмийн ажилтан хэрхэн ажиллах түүнийг цаашид яаж шийдвэрлэж болох талаар туршлага судлан санал бодлоо солилцож байлаа. Суралцагчид Хорих байгууллагын нийгмийн ажилтай холбоотой сэдвээр илтгэл бичиж түүнийгээ нээлттэй хэлэлцүүлэн 2012 оны 02 дугаар сарын 28 –ны өдрийн 14 цагаас ШШГЕГ-ын хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Энэ илтгэл хэлэлцүүлгээр 11 оролцогч илтгэл тавихаас гадна төвийн бүсийн хорих ангиудын нийгмийн ажилтан нар оролцох юм. Хэлэлцүүлэгийн зорилго нь хорих байгууллагын нийгмийн ажилтныг чадавхижуулах, онол арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодруулах, түүнийг оновчтой шийдвэрлэх арга замыг судалж, шинэлэг санал, зөвлөмж гаргахад тус илтгэл хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ