
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар 19 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байна. Даралт өдөртөө бага зэрэг өснө.
Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын саваар 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ