Дөрвөн жилийн ажлыг тавхан хоногт чадах уу?

img

Ирэх долоо хоногийн ажлын өдрүүдэд ээлжит бус чуулган хуралдана. Ердөө тавхан өдөр хуралдах хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах Орон нутгийн сонгуулийн хууль, Тавантолгой, төсвийн тодотголын  асуудал байгаа. Дээр нь гишүүд цаг үеийн, нийгмийн захиалга хэмээн зүтгүүлэх  эхэд урамшуулал олгох, тэтгэврийн зөрүүг арилгах, боловсролын хуулиуд бий. Хэрэгтэй гээд зүтгүүлбэл уртаас урт жагсаалт үүсэх магадлалтай. Гэвч хуралдах хугацаа нь хязгаартай болохоор энэ жагсаалтад багтах бүгдийг хэлэлцэхгүй нь тодорхой. Баялгийн хуваарилалтаас үүдсэн үнийн өсөлтөд талхлуулсан иргэд бэлнээр олгох нэг сая төгрөг, нэмэгдэх сураг нь гарсан ч авах эсэх нь тодорхойгүй байгаа цалин, тэтгэврийн нэмэгдлээ өнөө маргаашгүй гар дээрээ авахыг хүсч байна. Дээрээс унжиж байхаар дэргэд унаад ирээсэй гэх залхуу хүний үлгэрийг санагдуулам хүлээлтийг нийгэм гурван жил гаруй тэвчээртэй хүлээсэн. Дэргэд нь унаж ирээд устөрчдийн амлаад байгаа сайхан амьдралыг бий болгож чадахгүй байгаа их мөнгөний амлалт ээлжит бус чуулганы тавхан хоногт шийдэгдэнэ гэдэг юу л бол. Энэ хугацаанд хэлэлцээд шийдчихнэ гэж байгаа Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлэн болсон, хөрөнгө оруулагч талтай тохиролцсон эсэх нь ч өнөөдөр  тодорхой бус байгаа. Хөрөнгө оруулагч талуудын хувь хэмжээ, ашиглалтад орох хугацаа энэ тэр гээд их олон асуудал хөндөгдөнө. Энэ бүгдийг шийдэхэд хууль эрхзүйн тохироо нь бүрдсэн эсэхэд зарим гишүүн эргэлзэж байгаагаа нуугаагүй. Ийм тодорхойгүй бүх зүйлийн  наана орон сууцны хөнгөлттэй зээлд  ирэх сараас хамруулж эхэлнэ, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг ирэх сараас олгоно хэмээн ам бардам хэлэх. Сонгууль хаяанд ирсэн улстөрийн синдром нь хөдөлсөн үед шийдэл олно гэдэг тийм амархан биш бололтой. Өчигдрөөс эхлээд АН-ын бүлэг хуралдаж эхэлсэн. Цаг хугацаа, улстөрийн өрнөлөөс болж амрахаа умартсан тус намынхан сонгуулийн санал хураалтад нөлөөлөх Иргэний цахим үнэмлэхийн олголтын ажлын явц байдал, хурууны хээ таних төхөөрөмжийн худалдан авалтын ажлын явцтай танилцаж, мэдээлэл сонссон. Мөн Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ажлын үр дүн чухал байгаа. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулагдсан байгаа. Хуулиа мөрдөж хэрэгжүүлэх л хэрэгтэй гэсэн байр суурьтай АН-ынхан МАН-ын эсрэг байр суурийг эргүүлэх тактикаа ярилцсан гэх. Санал нэгдэж чадахгүй бол ээлжит чуулганы хуралдааныг дуусгалгүй завсарлага авна гэсэн яриа ч байна. Шийдлээ хүлээсэн хэлэлцэхээр болсон бүх асуудал сонгуулийн жилтэй зангидагдаж байгаа. Үүний зэрэгцээ Батлан хамгаалахын сайдаар томилогдоод удаагүй байгаа Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудал. Намрын чуулган завсарлахтай зэрэгцэн АН-ын гишүүдийн зүгээс өргөн барьсан огцруулсан санал юм. Сонгууль дөхсөн байхад Засгийн газрын гишүүнийг огрцуулах санал өргөн бариад улстөрийн тогтворгүй байдал үүсгэж байгаа нь мөн л улстөрийн зорилготой гэж МАН-ынхан үзэж байгаа. Мөн энэ үндэслэл нь ч хууль бус гэдгийг Ж.Энхбаяр сайд өөрийн биеэр мэдэгдсэн. Тэгэхээр олонхи сайдаа авч үлдэх нь тодорхой. Харин ээлжит бус хуралдаан ээлж дараалан шийдэж амжих эсэх л байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УБТЗ-Н ХБ-Н дарга маань үргэлж өөрийгөө өрх толгойлсон олон хүүхэдтэй ядарсан эмэгтэй гэж энд тэнд өөрийгөө өрөвдүүлэх жүжиг тоглон явдаг арчаагүй аргатай нэгэн юм.Гэтэл ядарсан эмэгтэйн гадна дүр төрх нь гэвэл булган шуб,булган малгай,үнэт эрдэнэсийн цуглуулга,алт мөнгөн гоёлууд,үнэтэй бренд хувцас энэ бүгдийг ядарсан энэ дарга ямар орлогоороо авдаг юм болдоо
2012-02-29
jek***:
76 gej uneheer staitsan ulas yumaa .... ard tumee huurch hanahgui yum bid ch hulihduulj hanhgui yum daa...
2012-02-28
gadaadad surch baigaa oyutnuudiinhaa asuudliig shiidej uguh heregtei shuu
2012-02-28