Францын ерөнхийлөгч Оскарыг түүсэн уран бүтээлчдээрээ бахархжээ

img

Францын ерөнхийлөгч Николя Саркози 84 дэх удаагийн Оскараас нутаг нэгтнүүд нь гол гол шагналыг нь авсанд талархан халуун баяр хүргэжээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолын дараа өөрийн твиттер хуудсандаа энэ тухай бичсэн байна. Ерөнхийлөгч францын кино урлагийн гайхамшгийг америкчуудад мэдрүүлж чадсан уран бүтээлчдээрээ бахархаж буйгаа мөн твиттердээ бичсэн байна. Мөн дашрамд дурдахад Николя Саркозигийн эхнэр Францын тэргүүн хатагтай Карла Брунигийн тоглосон кино Оскарт нэр дэвшээд байсан юм. "Парисын шөнө дунд" хэмээх найруулагч Вүүди Аллены кинонд Карла Бруни музейн хөтчийн дүрийг бүтээсэн бөгөөд энэхүү кино нь өчигдөр Оскараас шилдэг кино зохиолын номинацид ялагчаар тодорсон юм. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ