
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг талхны үнэ мэддэггүйгээсээ болж хүндхэн байдалд орж, хэвлэлийнхнээс зайгаа барих болсон. Арга ч үгүй дахиад хэдэн ч бараа бүтээгдэхүүний үнэ асуух юм билээ гэж айдаг болсон биз.
Харин алдаагаа дахин давтахгүйн тулд талхны үнэ төрөл судалдаг болсон гэнэ. Одоогийн тэрээр энэ их ажлынхаа үр дүнд 300 гаруй нэр төрлийн талх байдаг гэдгийг ч мэдэж авсан байна. Өчигдөр МАН-ынхан гурван үеийн золголтоо хийсэн.
Энэ золголтод ирсэн дэд сайд мөн л хэвлэлийнхнээс зугтааж нэлээд дөлсөн ч яах аргагүй бүслэлтэд орох нь тэр. Тэгэхэд сайд "Би тэр талхины чинь үнийг мэдэхгүй шүү" гэж хэгжүүрхээд судалгааныхаа үр дүнг хэлчихсэн юмдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ