
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтйн газрын дарга асан хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болохоор товлогдсон. Гэвч хурандаа Д.Зоригтын өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй болж хурал ирэх гуравдугаар сарын14-ний өдрийш хүртэл хойшилсон. Шүүх хурлын танхимаас гарч ирсэн хурандаа Д.Зоригтоос цөөн асуултад хариулт авлаа.
-Шүүх хурал яагаад хойшлов?
- Миний өмгөөлөгч эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн. Мэс засалд орох байх.
-Таныг яллаж байгаа зүйл ангиудын талаа байр сууриа илэрхийлээч?
-Шүүх хурлын үед шүүгч хууль зөв хэрэглэсэн эсэхийг шийдвэрлэнэ шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ