“Алтан бийр” өнөөдөр нээлтээ хийнэ

img

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлээс жил бүр зохион байгуулдаг  “Алтан бийр” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийх гэж байнаЭнэхүү үзэсгэлэнд зураасан зураг, уран зураг, фото арт, уран баримал зэрэг дүрслэх урлагийн төрлүүдээс бүрдсэн 100 гаруй уран бүтээлийг дэлгэх юм.   Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нэг уран бүтээлийг шалгаруулж “Алтан бийр” цом, мөнгөн шагналаар шагнах юм.   Зургаа дахь жилдээ болж буй эл үзэсгэлэн “Art of tomorrow” гэсэн уриан доор зохион байгуулагдаж байгаа юм байна. 35 хүртэлх насны уран бүтээлчид оролцдог энэхүү үзэсгэлэнд өнгөрсөн жил Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн графикийн багш О.Отгонсүрэн “Дурсамж” цуврал зохиомжоороо  “Алтан бийр”-ийн эзэн болж байсан билээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ