Мэргэжлийн сургалтын глобалчлалыг хөгжүүлэх хоёр талын хооронд, сургалт судалгаа, соёлын харилцааны салбарт хамтран ажиллах зорилгоор нийслэлийн Хан-Уул дүүрэг, БНСУ-ын Масан их сургуулийн хооронд гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу Масан их суруульд элсэх сурагчдыг бүртгэж эхэлжээ. Тус дүүргээс 100 хувийн тэтгэлгээр хоёр оюутанг суралцуулах юм байна. Шалгаруулалтад тэнцэж сонгогдсон хоёр оюутны элсэлтийн хураамж хоёр жилийн турш суралцах сургалтын төлбөр, оюутны дотуур байрны зардлыг БНСУ-ын Масан их сургууль 100 хувь хариуцах аж.
Мөн оюутнуудад ч тус сургуульд суралцах боломж байгаа гэнэ. Шалгаруулалтын хугацаа нь эхэлсэн бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Д.Цэцэг