Л.Гантөмөр: Сонгуулиар сонгогчийн үнэмлэх ашиглахгүй

img

АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ирэх сонгуулийг будлиангүй явуулахад  хамгийн гол гэж үзэж буй хурууны хээ таних тоног төхөөрөмж худалдан авах, цахим үнэмлэх олгох ажлын явцтай танилцын талаарх мэдээллийг сонссон байна. Энэ талаар АН-ын бүлгийн дэд дарга  Л.Гантөмөр мэдэлэл өглөө. Тэрээр, Цахим үнэмлэх олгох ажил хуваариасаа хоцорч яваа ч сонгуулиас өмнө иргэдэд олгоно. Хэдийгээр иргэний шинэчилсэн бүртгэл  дууссан ч тодорхой тооны хүний мэдээлэл нэгтгэгдээгүй байгаа. Мөн цахим үнэмлэхний бэлдэц захиалсан тул ирэх дөрөвдүгээр сараас үнэмлэх олголт эхэлнэ гэж байна. Улсын иргэний бүтгэлийн газрын дарга дарга Мөнхбаатар МАН-аас нэр дэвшихээр ажлаа өгсөн. Түүний оронд үүрэг гүйцэтгэгчийг ажиллах боломжтой дэд дарга байхад шинээр дарга томилж байгаа  нь улстөрийн зорилготой. Энэ улстөрийн томилгоогоо зогсоо гэсэн шаардлагыг МАН-д өгсөн. Ойрын хугацаанд хариугаа өгөх байх. 2012 оны сонгуулиар иргэд сонгогчийн үнэмлэхээр бус цахим үнэмлэхээр саналаа өгнө. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр хурууны хээ таних тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл байдал бүрдэж  тоног төхөөрөмж худалдан авах саналаа гадны компаниудад өгсөн. Дөрөвдүгээр сард худалдан авна гэсэн. Ингэснээр сонгогчид саналаа өгөхөөр ирэхдээ цахим үнэмлэхээ бүртгүүлээд хурууны хээгэ этаниулаад орно. Гарахдаа ямар нэг бүртгэл хийлгэхгүй гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ