Монголдоо бүх төрлийн өвчнийг оношилж, эмчилдэг болно

img

Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлж, элэг шилжүүлэн суулгах хагалгааг Солонгосын эмч нарын уридлага дор амжиллтай хэрэгжүүлж эхэлсэн.  Эмчилгээний зардлын хувьд 50-60 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд энэ жилээс манай эмч нар өөрсдөө бие даан хийхээр төлөвлөсөн байна.   Одоогийн байдлаар зүрхний титэм судас нарийсах, нойр булчирхайн хавдар, үр шилжүүлэн суулгах, нугасны үе дарагдах зэрэг хагалгааг туршилтаар хийж эхэлсэн. Цаашид  эрүүл мэндийн яамнаас монголд эмчилгээ хийлгэх боломжгүй 27 төрлийн эмчилгээ, хагалгааг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, ясны чөмөг суулгах, алсын зайн оношилгоог хийдэг болох гэнэ.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ