
Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөрөөс дөрөв дэхь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг зарлаад байгаа билээ.
Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уралдаан нь ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ захидлаар дамжуулан хэлэх боломжийг олгодог юм.
Уралдаанд шалгарсан шилдэг 100 захидлаар ном гаргах бөгөөд түрүүлсэн захидлын эзэн нэг сая төгрөгийн шагнал гардах юм. Шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа ирэх сарын 5-ны 19.00 цагаас АСА циркт болох юм байна. Тоглолтонд гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Жавхлан, Voice Group зэрэг хамтлаг, дуучид ээжийн тухай дуунуудаар ая дуугаа өргөх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ