Хүчилд түлэгдсэн эмэгтэйн түүх Оскарын шагналд хүрлээ

img

Өчигдөр болж өнгөрсөн Оскарын 84 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд америкийн бус  гадаадын уран бүтээлчдийн од нь түлхүү гийсэн гэж хэлж болохуйц. Учир нь Оскарын гол таван номинацийг францчууд дуугүй, хар цагаан кино болох “Жүжигчин”-ээрээ хүртэж чадсан бол гадаад киноны номинацид ираны уран бүтээлчдийн кино шалгарсан билээ. Харин богино хэмжээний баримтат киноны төрөлд пакистаны уран бүтээлчдийн кино америкчуудын бүтээлүүдтэй өрсөлдөн ялсан юм. Тэр бол “Saving Face” хэмээх кино. Энэ киноны зохиолыг нүүр рүүгээ хүчил цацуулж насаараа хохирсон эмэгтэй бодит түүхээс сэдэвлэсэн юм. Гэрлэх саналыг нь хүлээж аваагүйн улмаас эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон эмэгтэйн тухай хэсэгтээ л олон улсын мэдээллийн агентлагууд шуугиж байсан юм. Тэгвэл түүний хувь тавилангаас сэдэвлэж пакистаны найруулагч Шармен Обэйд Чиной болон АНУ-ын Даниэл Жанг нар “Saving Face” хэмээх кино бүтээсэн нь ийнхүү өөрийн төрөлдөө Оскарын шагналыг уран бүтээлчдэдээ авчирчээ. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ