
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа Сингапур Улсын Ерөнхийлөгч Др.Тони Тан Кенг Яам-д Итгэмжлэх жуух бичиг өргөн барьжээ.
Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Ерөнхийлөгч Др.Тони Тан нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Мөн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Сингапурын Ерөнхийлөгч болон ард түмэнд уламжилж, Монгол-Сингапурын харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлжээ
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ