Dell-ийн талаар

img

Dell гэдэг нэрийг дэлхийд мэдэхгүй хүн ховор гэдэгт итгэлтэй байна. Уншигч та ч бас энэ нэрийг хараад банкууд, энд тэндхийн томоохон байгууллагуудын албан тасалгаануудын ширээн дээр байдаг компьютерууд шууд санаанд тань бууж байгаа байх. Гайхалтай өндөр чанартай, найдвартай ажиллагаатай хирнээ хямд үнэтэй компьютерийг Dell компани үйлдвэрлэж чаддагаараа өдгөө энэ салбартаа яахын аргагүй тэргүүлэгч байгаа билээ. Өрх гэр, хувь хэрэглэгчид, жижиг дунд бизнесийнхэнд болон том бизнест, засгийн газрын байгууллагууд болон эрүүл мэндийн байгууллагуудад, мэдээлэл харилцаа холбооны мэргэжлийн компаниудын хэрэгцээг хангахуйц бүх төрлийн ширээний болон зөөврийн компьютер, сервер компьютер, сүлжээний тоног төхөөрөмж, хэвлэх тоног төхөөрөмж, принтер, проекторыг та Dell-с худалдан авч болно. Dell-ээс өдөрт 140,000 бүтээгдэхүүн ачигдаж байдаг ба секундэд 1-с олон ширхэг бүтээгдэхүүн ачигдаж, жил бүр 2 тэрбумаас олон хэрэглэгчидтэй харилцаж байдаг. Дэлхийн хамгийн шилдэг 14 супер компьютер Dell дээр ажилладаг ба АНУ-ын хамгийн том 10 компани, хамгийн том 5 банк Dell-г хэрэглэдэг юм. 2011 оны Fortune 500 жагсаалтад жилд 61 тэрбум 494 сая долларын орлоготойггор дэлхийн 41 дэх том компанид жагсаж байна. Харин та Dell-н компьютерийн хэрэглэгч мөн үү? Магадгүй та Dell ашигладаг эсвэл Dell-г худалдан авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл та Dell компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Саммит Компьютер Технологи” ХХК-ийн PC mall сүлжээ дэлгүүрүүдэд хандаарай. Та Монгол орны өнцөг булан бүрт байрлах нийт 33 салбар дэлгүүрээс өөрт болон байгууллагынхаа хэрэгцээнд тохирсон компьютерийг худалдан авах боломжтой. Бид танд мэргэжлийн бүх төрлийн үйлчилгээг Dell-н мэргэшсэн инженерүүдээр дамжуулан баталгаатай найдвартай хүргэх болно. Дашрамд дуулгахад PC mall-с худалдан авсан Dell ширээний болон сервер компьютер бүр 3 жилийн баталгаат хугацаатай юм байна. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг та доорхи линкүүдээс авч болно.
  1. http://money.cnn.com/magazines/fortune/fortune500/2011/full_list/
  2. www.summit.mn
  3. www.pc-mall.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
ene talaar oilgolt algaa. gehdee sonirhoj bna. yaj hiideg bolon surgaltiinhaa talaar bichvel sain bna. bodvol aldah olohiin alinch tohioldih bailgui de
2012-02-28