Эрүүл мэндийн салбарын шинэ төвүүд энэ онд ашиглалтад орно

img

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн онд  нийт 280 шахам тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг энэ онд ашиглалтад оруулна. Мөн Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдсэн III эмнэлгийн зүрх болон харвалтын төв, Улсын клиникийн төв эмнэлэг, Ховдын бүсийн оношилгоо эмчилгээний төв зэргийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажил эхлэх юм. Дээрх төсөл хөтөлбөрүүдийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Глобал сан, Швейцарийн Хөгжлийн агентлаг зэрэг 20 орчим хандивлагч байгууллагаас санхүүжүүлж байгаа аж. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ