
Цөмийн хаягдлын эсрэг үндэсний хэмжээний жагсаалыг ирэх сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Уг жагсаалыг facebook-ийн 10000 хүнийг өөртөө нэгтгэсэн No nuclear группынхэн зохион байгуулж байгаа юм байна. Сүүлийн үед ЦЭГ-ын дарга асан С.Энхбат “Монголд цөмийн хаягдлыг булшлах хэлэлцээр хийгдсэн. Тэдгээр хүмүүс нь Г.Занданшатар тэргүүтэй, төр болон хувийн хэвшлийн нөлөө бүхий хүмүүс. Энэ ажлыг гардан хийж байгаа газар нь МУ-ын засгийн газар” хэмээн мэдэгдсэн нь мянга мянган иргэдийг засгийн газрын эсрэг нэгдэн жагсахад хүргэжээ. Жагсагчид
- Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо
2. Монголоос уран экспортлохыг эсэргүүцэж байна.
3. Цөмийн хөтөлбөрийг зогс оо гэсэн уриалга гаргаж
Бидэнд эрүүл газар шороо мөнгөнөөс илүү хэрэгтэй, бусдын ашигласан цөмийн шаарыг Монголоос гаралтай ашигласан түлш гэсэн нэрээр бид буцааж авахгүй. Бид асар их эрсдэлтэй, цэвэр усны өндөр зарцуулалттай атомын цахилгаан станц барьж эх орон доо цөмийн шаар үйлдвэрлэхийг хүсэхгүй байна” гэсэн эсэргүүцлийг гаргаж тэмцэхээр болжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ