Хятадад химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алдлаа
Манай урд хөрш Хятадын Хэбэй мужийн Жаоциан хотод нэгэн химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 12 хүн амиа алджээ. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн эргэн тойрон дахь 2 км-ийн радиуст байгаа бүх барилга байшингийн цонх хагарсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар амь үрэгдэгсдийн тоо өсөж магадгүй бөгөөд 40 орчим хүн хүнд, хөнгөн шархдан эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ