
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, УИХ-ын сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын явц, байдлын талаар сонсч, танилцав.
Д.Дэмбэрэл дарга тэдний танилцуулгыг сонсоод УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл хангах ажлыг сонгуулийн шинэ хуульд заасны дагуу хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулах, сонгуулийн хэсэг, хороод байгуулах талаар гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт сайн тавьж ажиллах үүрэг өглөө.
Мөн санал хураалтын цахим техник төхөөрөмжийг яаралтай татан авч суурилуулж бэлэн болгох, түүнийг ажиллуулах хүмүүсийг сургаж дадлагажуулах ажлыг түргэвчлэх, түүнчлэн сонгуулийн хуулийг иргэд сонгогчдод ойлгомжтой байдлаар таниулж сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангахад Сонгуулийн төв байгууллага онцгой анхаарч ажлаа эрчимжүүлэх чиглэлийг тус байгууллагын удирдлагуудад өгсөн юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ