
“АН луу жилийнхээ ажилд ханцуй шамлан орлоо” хэмээн АН-ын дарга Н.Алтанхуяг “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” VI цуврал лекцээ эхлүүлэхдээ хэллээ. Тэрбээр “Эдийн засаг гэхээр эдийн засгийн үсрэлт, хөгжил гэсэн ойлголтыг хэлдэггүй. Эцсийн дүндээ бидний хөгжил хариуцлагагүйгээр, шударга ёсгүйгээр урагшилж чадахгүй” гэдгийг энэ үеэр онцолсон. Төрийн ордонд болсон энэ удаагийн лекцээр “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” лекцийн нийслэл дэх цуврал өндөрлөж байгаа аж.
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцэд нийт 26 илтгэл тавигдсан байна. Харин энэ удаагийн лекцэд УИХ-ын гишүүн З.Энхболд “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл ба санхүүгийн механизм” гэсэн сэдвээр илтгэл тавив. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяа “Эдийн засгийн дархлааны эрх зүйн вакцин”, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар “Эрх чөлөөт монгол хүн”, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Эдийн засгийн хөгжил, хариуцлага, шударга ёс” сэдвээр тус тус илтгэл тавьсан.
Лекцийн төгсгөлд АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат “АН 2004 оны сонгуульд оролцохдоо хүүхэд бүрт мөнгө олгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж чадсан. Харин 2008 оны сонгуульд оролцохдоо байглийн баялгийн эзэн нь ард түмэн байна. Тиймээс иргэн бүрт эрднийн хувь хүртээхийг мөрийн хөтөлбөртөө тусган хамтарсан Засгийн газарт ажиллаж байх хугацаандаа дээрх амлалтаа ажил хэрэг болгож чадсан.
Бид аливаа асуудлыг 30 жилийн дараах байдлаар харах биш ойрын 2-3 жилийн хугацаанд шийдэхийг зорилгоо болгон ажиллана. Ирэх сараас “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” лекц аймаг, сум бүрт хүрэх болно” гэлээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ