Ерөнхий сайд Хонгор сумын малчдын зочиллоо

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн Хонгор сумын малчин Х.Басангийн хот айлд зочилж хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцлаа. Увс нутгийн уугуул энэ айл Хонгор суманд ирж мал маллаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Мянгат малчин, Аймгийн аварга малчин зэрэг алдрыг хүртжээ. Хонь голдуу 1200 гаруй малтай. Х.Басангийн хүүхдүүд ч аавыгаа залгамжлан мал маллаж байна. Ерөнхий сайд С.Батболд сар шинийн мэнд хүргээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөр, “Таван Эрдэнэ” арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр эдгээр хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах, ээмэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байгааг онцоллоо. Мөн малчин өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч юм. Энэ ч утгаараа малчдад мэргэжлийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байгааг дуулгалаа. Ийн мянгат малчин Х.Басантай халуун яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо. Мөн тус аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан байна. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрийн хамт олонд Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлжээ. Одоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ba:
tsus negtei ahan duu mine Cuinju batbold mine mongoliig ustgaarai urd zugiin ahan duu naraas chine
2012-03-01
bi:
chi bol uneheeriin sain eronhii said shuu hujaagiin bodlogiig mongod heregjuulj mongoliig ustgaj baigaad chine talarhaad talarhaad barahgui ym
2012-03-01
whahahaha malchdad mergejliin unemleh olgoh ii? Oird uun shig ineedtei yum sonsoogui yum bn. Za tegeed Ulaanbatarchud min' utaani hordlogo deereese nemeed hongor sumin mah, tsagaan ideeg ideed davhar hordotsogooh n de.
2012-02-29
Xalx:
Uvsuudaa gej. huduu zamd mashin evdertsen zogsoj bsn chin uvs zogsood yarj bn gej helsnee. tsaanaas mashinaas uvs buuj ireed haragdsan chin oh nutgiin hvn gd buugad irj blee. novshnuudtai novsh shig l haritsah heregte.
2012-02-29
neeree UVS iinhan chin AN-g tuuhendee songoj uzeegui aimag bil uu?
2012-02-29
Uvsiinhan bol Hu namiin toloo uhne gej helj chadah l humuus. Ailaa zob songojee Hu namiin eronhii said.
2012-02-29
Монгол:
ХУДЛАА ШОУ ХИЙХ ЮМ. 1,2 ЖИЛИЙН ӨМНӨ ОЧИХГҮЙ ЯАСАН ЮМ. ТЭНД ХҮН ХОРДСОН БАЙСАН БИЗ ДЭЭ. 1 ОЛДОХ АМЬДАРЛЫГ ИНГЭЖ ХУДЛАА АМЬДРААД ЯАХ ВЭ ДЭЭ? ИНГЭЭД БАЙВАЛ ЧИНИЙ ҮР САДЫГ ЭНХБАЯРЫН ХҮҮХДҮҮД ШИГ АДИЛХАН ХАРААНА Ш ДЭЭ БАТБОЛДОО ХОЙЧ ҮЕ.
2012-02-28