В.Путин гамшиг болсон газарт очлоо
ОХУ-ын өмнө зүгийн Астрахана хотод есөн давхар барилгын нэг орц нурж олон хүн гэмтэж бэртэн нас барсан гамшиг учирсан билээ.
Ерөнхий сайд В.Путин эмгэнэлт явдал болсон газар очиж аврах ажиллагаатай танилцлаа. Одоогоор нуранги дороос дөрвөн хүнийг гаргаж чадаагүй байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.
Аврагчид өдөржин шөнөжин ажиллаж байгаа ч тэднийг хараахан олж чадаагүй байна.
Нас барсан хүмүүсийн тоо наймд хзрсэн гэж байна. Оршин суугчдын хэлж буйгаар гурван давхрын айлын ахуй хэрэглээний хий дэлбэрсний дараа нуралт үүссэн гэж байна. Ерөнхий сайд В.Путин дэлбэрэлтийн шалтгааныг илрүүлж, үр дагавары нь арилгах талаар засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков тэргүүтэй засгийн газрын комиссыг томилж үүрэг өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ