Хатагтай Пани Ятодүгийн айлчлал өндөрлөж байна

img

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Тэрээр өнөөдөр нутгийн зүг хөлгийн жолоо зална. Хатагтай Пани Ятодү төлөөлөгчдийн хамт өчигдөр үдээс хойш Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдогт сүндэрлэсэн Чингис хааны хөшөөт цогцолборыг үзэж, танилцлаа. Уг цогцолбор Эзэн хааны хамгийн том морьт хөшөө, есөн метр өндөр Монгол гутал, дөрвөн метр урт, алтадмал тоногтой ташуур зэрэг дэлхийн олон амжилтыг шинээр тогтоосноороо Геннесийн номонд бүртгүүлсэн байна. Хүннү гүрний болон Эзэн хаадын үеийн олдвор бүхий музейг үзсэндээ төлөөлөгчид сэтгэл хангалуун байлаа. Үүний дараагаар төлөөлөгчид Монгол улсын үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох ноолуурын Говь ХХК-ийн бүтээгдэхүүн боловсруулан гаргах  үйл ажиллагаа болон үйлдвэрийн нэрийн дэлгүүртэй танилцаж, өвөл намрын шинэ загварын ноолууран хувцасны үзүүлбэрийг үзэж сонирхсон юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ