
Шууд чатын өнөөдрийн зочноор “Монголын барилгачдын холбоо”-ны ерөнхийлөгч М.Батбаатар оролцоно. Сар шинийн өмнөхөн иргэдэд 6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Уг асуудлын хүрээнд зээлээр олгох орон сууцны байршил, үнэ ханш, барилгын чанар зэрэг олон асуулт хариулт хүлээж байна. Та бүхэн "Монголын барилгачдын холбоо" -ны ерөнхийлөгч М.Батбаатараас эдгээр асуултын хариултыг авч болно.
Та сонирхсон асуултаа энэ мэдээний доорх сэтгэгдэл үлдээх хэсэгт бичиж үлдээнэ үү. Түүнчлэн 70137777, 88085034 дугаарын утсаар асуултаа өгөөрэй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ