- Ц.Сарнай охинтой болсонд баяр хүргэе. Таны нөхөр Б.Чинбат хэр сайн аав бэ?
- Баярлалаа. Ер нь хүн чинь байгалийн амьтан юм болохоор эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэхдээ чадмаг байдаг юм шиг. Миний нөхөр Чинба / Б.Чинбат/ сайн аав. Охин минь шөнө олон сэрэх үед босч хуурайлж өгнө. Ер нь бол маш сайн аав гэж гэж хэлнэ.
- Сүндрээ рок хэр сонирхдог вэ. Хэмнэл нь их тохирдог юм билээ?
- Сонирхдог шүү. Рок дуу байвал дуулъя гэж боддог. Бид хэд рок тал руугаа. Рок их сонирхдог.
- Дууны шүлгээ худалдаж авах уу. Бартерын шугамаар авдаг уу?
- Харилцан уран бүтээлийн шугамаар л авдаг даа. Яруу найрагчид шүлэгчид маань сэтгэлээсээ өгдөг. Хамтлагийн уранн бүтээл гэдэг утгаараа бидэнд чин сэтгэлээсээ хандаж өгдөг.
Солилцооны шугамаар гэвэл яруу найрагч Хүрэлбаатар, Гүрбазар ахаас л авч байсан.
- Анх гарч ирсэн Эмоушноос одоогийн Эмоушн ямар ялгаатай байна вэ. Ялангуяа уран бүтээлийн тал дээр?
- Уран бүтээлчийн хувьд өөрийнхөө зүрх сэтгэлээс гарч байгаа эмоцийг илэрхийлэх тал дээрээ илүү их чөлөөтэй болсрн гэж болно. Урьд нь дуулахдаа бүх зүйлийг Чинбаагийн хэлснээр дуулдаг байсан бол одоо өөрсдийнхөө санаа оноог хэлнэ. Өөөрөөр хэлбэл өөрдийнхөө санаа оноог оруулж харьцангуй бие дааж эхэлсэн. Мэдээж дуучид хөгжимчид өөрсдийгөө хөгжүүлж байх ёстой. Тэр утгаараа тодорхой хэмжээний амжилт гарсан байх гэж бодож байна. Бид анх гарч ирэхдээ л эмоцитой гарч ирсэн. Тэр хэвээрээ л байна даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ