“Бурхан өршөөг” киноны нээлт маргааш болно

img

“Big line film” студийн бүтээл “Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн киноны нээлт маргааш 12.30 цагт “Өргөө” кино театрт албан ёсны нээлтээ хийх гэж байна.   Төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон уг киног А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна.   Найруулагчаар З.Батболд ажиллаж гол дүрүүдэд “MASK” продакшины жүжигчин М.Баярмагнай тогложээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ