“Алтан бийр”-ийн эзэн тодорлоо

img

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлээс жил бүр зохион байгуулдаг  “Алтан бийр” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн.   Энэхүү үзэсгэлэнд зураасан зураг, уран зураг, фото арт, уран баримал зэрэг дүрслэх урлагийн төрлүүдээс бүрдсэн 100 гаруй уран бүтээлийг дэлгэжээ.Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нэг уран бүтээлчийг шалгаруулж “Алтан бийр” цом, мөнгөн шагналаар шагнадаг билээ.   Зургаа дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн “Art of tomorrow” гэсэн уриан доор зохион байгуулагдсан бөгөөд СУИС-ийн оюутан Ц.Батбаяр “Хязгаар үгүй” нэртэй зотон зургийн бүтээлээрээ “Алтан бийр” хүртлээ.   35 хүртэлх насны уран бүтээлчид оролцдог энэхүү үзэсгэлэнд өнгөрсөн жил Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн графикийн багш О.Отгонсүрэн “Дурсамж” цуврал зохиомжоороо  уг шагналыг хүртэж байсан  билээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ