Бурхан багшийн эрдэнийн шүтээнийг хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орууллаа

img

Засгийн газрын хуралдаанаар Бурхан багшийн эрдэнийн шүтээнийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулахаар шийдлээ. Мөн Засгийн газраас ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Бурхан багшийн цахиур эрдэнэ буюу шүдийг Монголд 436 жилийн өмнө залж авчран шүтэж, цагийн эрхээр нууцлан тахиж, улмаар бүр ч чандлан хадгалж байсан нь олджээ. Арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд ирэхдээ энэхүү нандин шүтээнд сүжиг бишрэлтэйгээр мөргөн залбирсан юм. “Пост коммунист орнуудын шашны байдал” олон улсын хурал Улаанбаатарт өнгөрсөн оны долдугаар сард болоход ирж оролцсон Ажа ренбүүчи Бурхан багшийн шүд мөн хэмээн анхлан залбирч мөргөсөн тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мнх:
Далай лам мунхарч гэж бодоход Нобелийн шагналтан дэлхий хамгийн том их сургуулиудад лекц уншдаг хүн мөргөж хүндэтгэж байхыг нь бодвол хэрэгтэй л эд байхдаа чи жаахан ухаан гуйгаад мөргөөд үз
2012-12-12
altansukh:
yooooy bolioch ee. ter hunii shud gedgiig ni yaj medej bnaa. za medsen blaa gehed ter hun chin ali hediin bhgui bolson. ter hunii shud tegeed yund heregtei yum. ingej munharch bolohgui eee. uls ornoo oor zamaar joloodoh heregtei. uunii orond zorig agsanii hushuund ochij hundetgel uzuulj bai.
2012-02-29