- Урлагийн хүн бол байнгын бэлтгэлтэй байх ёстой. Тийм болохоор Ц.Сарнай охиндоо хэр их цаг зарцуулж байна вэ?
- АНУ-д охиноо төрүүлсний дараа хоёр сартайдаа анхны тоглолтоо хийсэн. Тэгэхээр байнга бэлтгэл сургуулилалтаа таслахгүй хийхийг хичээдэг. Гэхдээ л зав бага байгаа ч охиндоо цаг гаргана шүү.
- Сүүлийн үеийн клип задгай болжээ?
- Тийм задгай гэх зүйл байхгүй л дээ. Дууныхаа утгатай авцалдуулаад олон жил оршин тогтнохдоо ийм клип хийлгээгүй. Энэ удаа өөрсдийгөө нээж уран бүтээлч хүний хувьд зоригтой алхам хийсэн. “You’re so sexy” дууны клипны хувьд эмэгтэй хүний гоо сайныг харуулсан, урлаг талаас нь харуулахыг хичээсэн. Клип ч сайхан болсон.
- Клипны зураг авалт, өнгө их сайхан болсон байна. Хаана хийлгэж байгаа вэ?
- Магтууштай зүйл нь монголын продакшнууд ахиусан, сайжирсан байна. Сүүлийн үед бид В, HERO студынхэнтэй хамтран тоглож байна. “You’re so sexy” ойролцоогоор 10 гаруй мянган долларын өртөгтэй болсон. АНУ-ын хамтлаг дуучин урьж авчирах гээд. АНУ-д клип хийлгэхэд 200 мянган доллараас доошгүй болдог юм билээ. Бид АНУ-д байхдаа клип хийлгээгүй. Эх орондоо ирээд клип хийлгэлээ.
- Үнэхээр тансаг байнаа.Чинбаа ба Охидууд. Бахархах сэтгэл дүүрэн байлаа. Охидууд улам гоё болсон харагдлаа. Их царайлаг бас хичнээн гоё биетэй юм .Тасархай. Чинбаа хар шилээ авчихаарай. Яагаад дандаа хар шилтэй байгаад байдаг юм бэ?
- Хар шилтэй байнга дуулаад байдаггүй юм. Сүүлийн үед ажлын ачаалал их байгаа учраас их оройтож унтаж байгаа. Тэгээд өнөөдөр дөнгөж босоод ирж байгаа учраас нүд улайчихсан байгаа учраас зүүчихлээ. Би телевиз болон бусад мэдээллийн хэрэгслээр яриа өгөхдөө аль болох шил зүүхгүй байхыг боддог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ